Ц.Энхтүвшин: Монгол хоолоо гадаадын иргэдэд таниулах зорилготой

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Үндэсний соёл амралтын хүрээлэн, Гэрэл плас мэдиа групптэй хамтран “UB Food Festival” өдөрлөгийг зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

“UB Food Festival” энэ сарын 24-26-ний өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдана. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин, Гэрэл плас мэдиа группийн төслийн менежер Б.Энхжаргал нар мэдээлэл хийв.

“UB Food Festival” нь ирэх 24-26-ны хооронд гурван өдрийн турш зохион байгуулагдана. Гурван өдрийн турш урлаг соёлын маш олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Жишээлбэл Цирк, Монголын Үндэсний урлагийн их театр, Улаанбаатар чуулгын үзүүлбэрүүд, хамтлаг дуучдын тоглолт зэрэг олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар болоод байна. Мөн мастер тогооч нарын холбооны сонирхолтой үзүүлбэрүүд үзүүлнэ.

Түүнчлэн хүрэлцэн ирсэн иргэдийнхээ дунд олон сонирхолтой тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөөд байна” хэмээн “Гэрэл плас мэдиа” группийн төслийн менежер Б.Энхжаргал ярилаа.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин “Монгол хоолны талаар бид тодорхой хэмжээний судалгаа хийсэн байгаа. Үүний үндсэн дээр Монгол хоолоо гадаад төдийгүй Монгол иргэддээ таниулах зорилготой. Цаашдаа олон улсад Монгол хоолныхоо нэршлийг тодорхойлж гаргахаар зорьж байна. Үүний эхлэл болгож “UB Food Festival”-д оролцож байгаа ААН, тогооч нарын дунд “Улаанбаатар шөл”, “Улаанбаатар хуурга” нэрийн хоолны тэмцээн зохион байгуулна. Шалгарсан хоолыг Монгол хоолны нэрийн жагсаалтад оруулаад явна” гэв.

Өнөөдрийн байдлаар 40 гаруй ААН, иргэд тус фестивальд оролцохоор бүртгүүлээд байгаа аж. “UB Food Festival” өдөрлөгийн үеэр бүх хоолыг 1000-5000 төгрөгийн үнэтэй борлуулах юм байна. Зохион байгуулагчдын зүгээс хоолны үнийг 5000 төгрөгөөс хэтрүүлж болохгүй гэсэн гэрээг оролцогч байгууллагуудтай хийжээ.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …