Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний Хөгжлийн Газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хамтран хоёр орны хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн шинжтэй хөрөнгө оруулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, тэдгээрийг БНХАУ-ын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад таниулан сурталчлах, бизнес эрхлэгчдийг шууд харилцаа холбоо тогтооход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Монгол-Хятадын Хөрөнгө Оруулалтын Форум”-ыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо зохион байгуулах гэж байна.
Хоёр орны бизнес эрхлэгчдийн хоорондох харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх боломжтой дээрх арга хэмжээнд Та бүхнийг оролцохыг урьж байна.
Форумд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд доорх линкээр орж бүртгүүлнэ үү
Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авна уу.
Үндэсний хөгжлийн газар
Утас: 261540, 261589
Факс: 263333