Нийслэлийн Хан-Уул дүүрэгт оршин суух 37 настай эмэгтэй Дархан-Уул аймгаас таван настай охиныг хулгайлан, Улаанбаатарт авчирсан байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлэн баривчилсан талаар бид мэдээлсэн.
Хүүхэд хулгайлсан гэх сэжигтэн Б нь цагдаагийн байгууллагад өгсөн эхний мэдүүлэгтээ “Охин гэрийнхээ гадаа тоглож байсан. Бид хоёр юм ярьж нэлээд суусны дараа охин зайрмаг идмээр байна гэхэд нь би дагуулж яваад зайрмаг, чихэр авч өгсөн. Тэгээд хэд хоног хамт баймаар санагдаад Улаанбаатар руу автобусанд суугаад авч ирсэн. Охин хэлэхдээ “Аав гэртээ унтаж байгаа. Ээж байхгүй “ гэж хэлсэн. Охинтой зүгээр л хамт баймаар санагдаад дагуулж ирсэн” хэмээн мэдүүлжээ. Сэжигтний сэтгэцийн хувьд эрүүл бус байх магадлалтай учир цагдаагийн байгууллагаас эмэгтэйн сэтгэцийн эрүүл мэндийг шинжлүүлэхээр болсон байна.
Түүнчлэн цагдаагийн байгууллагаас ‘Охины биед ил харагдах шарх сорвигүй” гэсэн бөгөөд эх сурвалжийн өгсөн мэдээллээр охинд шинэ хувцас өмсүүлсэн, охин айсан зүйлгүй байжээ.