Цэцэрлэгийн элсэлт эхэллээ

2-5 насны цэцэрлэгт хамрагдах  цахим бүртгэл өчигдөр /2018.8.23/ 23:59 цагт хаагдсан. Харин өнөөдөр /2018.8.24/ 09:00 цагт цахим элсэлт эхэллээ. Цэцэрлэгт элссэн хүүхдийн талаарх мэдээлэл өнөөдрийн 10:00 цагаас эхлэн бүртгүүлсэн утасны дугаарт очно.

Түүнчлэн цахим элсэлтийг тусгай программын тусламжтайгаар санамсаргүй түүврийн аргаар зохион байгуулж байгаа юм.

Цахим бүртгэлд 87 мянга гаруй хүүхэд бүртгүүлсэн бөгөөд төрийн өмчийн 222 цэцэрлэгт 83 мянга 621 хүүхдийг элсүүлэх юм.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …