Д.Гантулга нарт холбогдох хэргийн шүүх хурал болно

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн хүчингийн гэмт хэрэгт нэр холбогдоод байгаа билээ. Тэрээр саяхан УИХ-ын гишүүний суудлаас татгалзаж, иргэн хүнийхээ хувьд хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдсэн байдаг. Улмаар Д.Гантулгад холбогдох хэргийг прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн долдугаар сард шүүхэд шилжүүлсэн юм.

Тэгвэл шүүх хурал өнөөдөр  Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11:00 цагт болохоор товлогджээ. Шүүх хурал өнгөрсөн баасан /2018.08.17/ гаригт товлогдсон боловч  хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй болсон тул шүүх хурлыг долоо хоногоор хойшлуулаад байсан юм.

 

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …