Цахим элсэлтээр сонгогдсон хүүхдийг цэцэрлэг дээр нь очиж баталгаажуулан бүртгүүлнэ

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт орохоор бүртгүүлсэн хүүхдүүдийн цахим элсэлт өнөөдөр 09:00 цагт зохион байгуулагдлаа.

Цахимаар хүүхдээ бүртгүүлсэн иргэдийн гар утсанд “Цэцэрлэгийн цахим элсэлтийн сонгон шалгаруулалтад … дугаартай таны хүүхэд сонгогдсон тул …-р цэцэрлэг дээр очиж бүртгэлээ баталгаажуулна уу” эсвэл “Цэцэрлэгийн цахим элсэлтийн сонгон шалгаруулалтад … бүртгэлийн дугаартай хүүхэд сонгогдсонгүй” гэсэн зурвас ирж байгаа юм.
Хэрэв таны хүүхэд сонгогдсон бол баталгаажуулалтаа цэцэрлэг дээр нь очиж хийх юм байна. Ингэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

Хүүхдийн төрсний гэрчилгээ эх хувь, хуулбар
Хорооны тодорхойлолт /эх хувиараа/
Эцэг эхийн иргэний үнэмлэхийн эх хувь, хуулбар
Хүүхдийн чээж зураг 2%.

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …