УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал хойшлогдлоо

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  өнөөдөр 11:00 цагт товлогдсон ч дахин хойшиллоо. 

Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас” Нийслэлийн прокурорын газраас Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийн хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 13:30 цагт хүртэл хойшлуулсан.Учир нь шүүгдэгч Д.Гантулгын өмгөөлөгч А.Отгонбаяр нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ирээгүй тул шүүх шүүгдэгч Д.Гантулгыг өмгөөлүүлэх эрхээр хангаж, мөн өмгөөлөгч А.Отгонбаярын гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно” гэж мэдээллээ.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …