Хүүхдээ тэвэрч явсан эмэгтэйг мөргөсөн жолоочид хариуцлага тооцжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт наймдугаар сарын 21-ний өдөр явган хүний гарцаар хүүхдээ тэврэн гарч явсан эмэгтэйг мөргөсөн хэрэг гарсан. Тодруулбал, Офицеруудын ордноос хойшоо Цайз захын уулзвар руу явах чиглэлийн замд эх, хүүхэд хоёрыг портер машины жолооч мөргөж гэмтээсэн юм.

Тухайн үед эх хүүхэд хоёр зүгээр босоод явж байгаа нь камерын бичлэгт үлджээ. Тэгвэл Замын цагдаагийн албанаас дээрх жолоочийг замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, осол гаргасан учир 100 мянган төгрөгөөр торгож, жолоочийн таван оноог хасах арга хэмжээг авчээ.

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …