Жүжигчин Ц.Алдармаа “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин болсон уу ?

“Шинэ” үе продакшнаар овоглон урлагт хөл тавьсан нэгэн бол жүжигчин Ц.Алдармаа. Тэрбээр нэг хэсэг шүүх, цагдаагаар явж хэсэгтээ уран бүтээлээсээ хөндийрөөд байсан ч энэ оны гуравдугаар сарын 1-ний өдөр нээлтээ хийсэн “Байтаг Богд” уран сайхны киноны тагнуулч эмэгтэйн дүрээр их урлагтаа эргэн ирсэн. Тэгвэл тэрбээр “Мөрөөдлийн театр”-ын ирэх есдүгээр сараас эхлэн үзэгчдийн хүртээл болох “Дундын бүсгүй +18” шоу драмд тун ч донжтой бүсгүйн дүрийг бүтээж байгаа бололтой.Ихэнхдээ л дэгжин бүсгүйн дүр бүтээдэг байсан бол энэ удаад цоо шинэ өнгө төрхтэйгөөр үзэгчидтэйгээ уулзахаар зэхэж буй.

Тэрбээр энэ тухайгаа “Дахин тайзан дээрээ гарахад гоё байна, амжилт залуусаа” гэж өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ.

 

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …