“Шарк Танк” нэвтрүүлгийн хөрөнгө оруулагчдын шинэ бүрэлдэхүүн

“Монгол HD” телевизийн ээлжит уран бүтээл болох “Шарк Танк” реалити шоуны шинэ дугаар ирэх оны нэгдүгээр сараас гарч эхлэх гэж байна.

Тус нэвтрүүлгийн гол зорилго нь гарааны бизнес эрхлэгчдийн санааг сонсож, нэн хэрэгтэй байгаа төсөл санаанд санхүүгийн тусламжийг өгдгөөрөө онцлогтой юм.

Шинэ дугаарын шаркуудын бүрэлдэхүүнд бага зэргийн өөрчлөлт орсон байна.

Тухайлбал,Хас банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, MCS группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Петровис группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, МАК группийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, Гацуурт ХХК-ийн ерөнхий захирал Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Л.Чинбат нар багтжээ.

“Шарк Танк” нэвтрүүлгийн эхний улиралд “Гацуурт” компанийн ерөнхий захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат, “Монгол базальт” компанийн ерөнхий захирал Л.Ариунболд, хүнсний үйлдвэрийн салбарт тэргүүлэгч “Өгөөж чихэр боов” компанийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл, банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч “Хас” банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, уул уурхай, барилгын материалын салбарт тэргүүлэгч “МАК” компанийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн нар хоёр сарын турш 12 төсөлд 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан юм.

“Гацуурт” компанийн ерөнхий захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат-392 сая 450 мянга

“МАК” компанийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн-215 сая 750 мянга

“Хас” банкны ерөнхий захирал Г.Амартүвшин-195 сая 750 мянга

“Өгөөж чихэр боов” компанийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл-70 сая

“Монгол базальт” компанийн ерөнхий захирал Л.Ариунболд-633 сая 250 мянга

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …