“Бага, дунд орлоготой өрхөд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй сууц” сэдэвт сургалт болж байна

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн нь сургалт, судалгаа хийх үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд санаачлан “Бага, дунд орлоготой өрхөд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй сууц болон ариун цэврийн байгууламжийн асуудлууд” сэдэвт олон улсын сертификат олгох сургалтыг НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөр (UN-Habitat), Солонгос улсын Олон улсын хотын сургалтын төв (IUTC), Монголын Архитекторуудын Эвлэл зэрэг байгууллагуудтай хамтран 2018 оны 8-р сарын 27-ноос 31-ний хооронд Монголын Архитекторуудын Эвлэлийн байрны хурлын зааланд зохион байгуулж байна.

Тус сургалт нь цуврал хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд зорилго нь хот төлөвлөлтийн хүрээнд дэлхийн шилдэг, шинэлэг санаа, туршлагуудаас суралцан, харилцан санал бодлоо солилцсоны үндсэн дээр гэр хороололд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхүйц төсөл, хөтөлбөрүүдийг төв болон орон нутгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоог хангах замаар боловсруулж, хэрэгжүүлэхэд оршино.

Энэ удаагийн сургалтад Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн төрийн захиргааны байгууллагууд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, гэр хорооллын иргэдийн төлөөлөл бүхий 50 гаруй оролцогч хамрагдаж байна.

Дараагийн сургалтууд гэр хороололд тулгарч буй бусад хөндөгдөөгүй асуудлын хүрээнд зохион байгуулагдах бөгөөд иргэд, хувийн хэвшлийн оролцоог хангахад анхаарал хандуулж байна.

 

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …