Оросын алтайн нуруунд машин осолдож 14 Монгол хүн гэмтэж бэртжээ

 ОХУ-ын Алтайн нуруунд гарсан зам тээврийн ослын улмаас 14 Монгол хүн бэртэж гэмтсэн байна. Ослын улмаас бэртэж гэмтсэн хүмүүс бүгд Монгол Улсын иргэн бөгөөд таван хүний биеийн байдал хүнд байна гэж орон нутгийн эрүүл мэндийн төвийн хэвлэлийн төлөөлөгч баасан гарагт мэдэгдлээ.

Бүгд Найрамдах Алтай Улсын “Чике таман” буюу Чиг-Давааг уруудах үед Истана маркийн микро автобус осолдсон байна. Давааг уруудах үед жолооч хяналтаа алдаж, улмаар машин доош өнхөрчээ.

Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд урьдчилсан мэдээллээр, машины тоормосны систем эвдэрсний улмаас осол гарчээ.

“Чике таман” буюу Чиг-Даваа нь 1925 метр өндөр, өгсөж уруудах зам нь 4 км урт байгалийн онгон газар юм.Осол гарах үед бороо орж, манан буугаагүй, цаг агаарын байдал тогтуун байжээ.

Санал болгох мэдээ

Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …