“Ferrari 250 GTO” маркийн машиныг 48.4 сая ам.доллараар худалджээ

1962 оны “Ferrari  250 GTO” маркийн спорт машиныг АНУ-ын Калифорни муж улсад дуудлага худалдаанд оруулж, 48.4 сая ам.доллараар худалдаалсан нь автомашины дуудлага худалдааны түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн автомашинаар тодорчээ.

Өмнө нь 1963 оны ийм загварын автомашиныг дуудлага худалдаагаар 38.1 сая ам.доллараар худалдаалж байжээ.

“Numerix Software” компанийн тэргүүн Грег Уиттен энэхүү машинаа 2000 онд 10 сая орчим ам.доллараар худалдан авч байсан байна.

“Ferrari  250 GTO” маркийн спорт машин нь 1962-1964 оны хооронд 36 ширхэг үйлдвэрлэгдсэн ховор машин бөгөөд дэлхий дээрх хамгийн үнэтэй машин болсон байна.

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …