Хичээлийн шинэ жилийн нээлт нийслэл даяар Бямба гарагийн 14:00 цагт болно

УЦУОШГ-аас гаргасан урьдчилсан мэдээгээр есдүгээр сарын 1-н буюу Бямба гарагийн өглөө Улаанбаатарт түр зуурын усархаг бороо орох төлөвтэй байгаа тул ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийг 14:00 цагаас зохион байгуулах болсныг өчигдөр салбарын сайд мэдээллээ.

Энэ шийдвэрийг сургуулийн удирдлагуудад хүргүүлжээ. Харин их дээд сургуулиудын хичээлийн цагт өөрчлөлт оруулж замын хөдөлгөөний нягтралыг бууруулахаар их, дээд сургуулиудаас санал авч байгаа юм байна.  Энэхүү саналыг дэмжвэл есдүгээр сарын 1-нээс өмнө шийдвэр гаргах боломжтой гэж салбарын сайд нь онцолжээ.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …