“Хувьсал” продакшны ээлжит киноны голд дүрд жүжигчин О. Дөлгөөн тогложээ

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”,“Тооцоогүй тоглоом” “Атганд үлдсэн эрдэнэ” “Миний нууц”киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан “Хувьсал” продакшны уран бүтээлчид дэлгэцийн зургаа дахь уран бүтээлийнхээ ажилд оржээ.

Тус продакшны өмнөх киноны гол дүрд МУСТА А. Ганчимэг, Д. Ганцэцэг, МУГЖ У.Уранчимэг нар тоглодог байсан бол энэ удаа жүжигчин О. Дөлгөөнийг тоглуулжээ.

Шинэхэн уран бүтээлийнхээ талаар тус продакшны найруулагч МУГЖ У.Уранчимэг өөрийн фейсбүүк хуудаснаа” “Хувьсал” продакшн үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан зургаа дахь киноны зураг авалт амжилттай дууслаа.Уг өргөн дэлгэцийн бүтээл маань 2019 онд нээлтээ хийх бөгөөд одоо пост продакшны ажил явагдаж байна.Ээлжит бүтээлийн маань гол дүрд жүжигчин О.Дөлгөөн уригдаж тоглосон билээ. Үнэхээрийн торгон мэдрэмж,дотоод шаталт өндөр,тэсвэр тэвчээртэй,авьяас билгийн ундарга болсон үзэсгэлэнтэй сайхан охин юм. Дээр нь ямар эерэг зөөлөн,дулаахан,бусдад өгөөжтэй,өндөр ёс зүйтэй,хүмүүжилтэй гээч.
Тэрнийг би ийм мундаг гэж төсөөлж ч байгаагүй. Магадгүй тийм л учраас Монголын Жульетад тэр сонгогдож, Төрийн соёрхолт найруулагчид тоогдсон байх даа” гэж бичжээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …