Улсын начин Ш.Дарханбатад дөрвөн өрөө байр, “Ланд-200” бэлэглэжээ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд  Улсын аварга Г.Эрхэмбаяраар  тав давж Монгол Улсын начин цол хүртсэн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Шоовдорын Дарханбатын цолны мялаалга наадам боллоо.

Наадамд улс, аймгийн цолтой 64 бөх хүч үзэж, улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын начин Д.Анар үзүүрлэв. Харин их шөвөгт улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан Э.Нямаа нар шалгарлаа.

Цолны мялаалгын үеэр шинэхэн начин Ш.Дарханбатад Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлөөс “Ланд-200” маркийн автомашин, орон нутгийн өмчит “Таван Толгой” ХК-аас Улаанбаатар хотод дөрвөн өрөө байраар шагнаж урамшуулжээ.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …