Элэгний В, С вирусийн илрүүлэг 45.3 хувьтай байна

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд олон ажил хийж байгаа билээ.  Тухайлбал, энэ онд хийхээр төлөвлөсөн элэгний В, С вирусийн халдварын илрүүлэг 45.3 хувьтай байна. Түүнчлэн элэгний В, С вирусийн халдварын илрүүлэг  болон  баталгаажуулалт, вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг  Австралийн олон улсын гадаад хяналтын чанарын баталгаажуулалтын  сүлжээнд нэгдэн хэрэгжүүлж байгаа нь орон даяар чанарын нэг түвшинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж байгаа аж.
Мөн Элэгний В вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар хийх ажил наймдугаар сарын 1-нээс эхэлж, вирусийн эсрэг эмчилгээний бэлдмэлийг эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлттэй үнээр олгож байгаа юм.

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …