Ерөнхийлөгчийн зөвлөхийг ШЕЗ-д томилох уу

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Үүнтэй холбоотойгоор дээрх албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах явц өрнөх ёстой.

Гэхдээ Т.Мэндсайханыг долдугаар сард чөлөөлөхөөс ч өмнө эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй Р.Булгамааг түүний оронд томилох тухай яриа шүүхийнхний дунд гарсан байлаа. Энэ яриа одоо ч сарниагүй бөгөөд тун удахгүй томилгоо хийх гэж байгаа талаар эх сурвалжууд хэллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөл бол шүүхийн захиргааны байгууллага. Хэдий шүүхийн шийдвэрт нөлөөлөөд байхгүй ч шүүгчийг сонгон шалгаруулж Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх, шүүхийн тамгын газрын ажилтнуудыг томилох ажил хийнэ. Хамгийн гол нь шүүх, шүүгчийн бие даасан, хараат бус байдлыг хангах үндсэн чиглэлтэй газар. Энэ байгууллагад голлох үүрэгтэй, хариуцлагатай албан тушаалтан нь Гүйцэтгэх нарийн бичгийн дарга байдаг.

Р.Булгамаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн ажилтай. Түүний улс төрийн карьер ИЗНН-тай холбогддог. 2016 оны сонгуулийн өмнө тэрээр АН-д элсч, улмаар Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд байхад мөн л зөвлөхөөр ажиллаж байлаа. Хуульчийн ажлын туршлагаар бол ИЗНН-даа Хууль зүйн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга, МҮХАҮТ-ийн дэргэдэх Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын арбитрч, Монголын залуучуудын холбооны Хууль эрх зүйн хорооны даргын алба хашиж явжээ. МУИС-ийн Хуулийн сургуульд олон жил багшилж, Хууль зүйн үндэсний хүрээлэнд томоохон судалгаануудыг хийж байсан доктор Т.Мэндсайханд ч АН-аас Увс аймагт нэр дэвшиж байсан улс төрийн намтар бий. Харин судалгаа, туршлагыг харьцуулбал Р.Булгамааг томилох нь дээрдүүлсэн томилгоо байж чадах болов уу.

С.Дугар

newspress.mn

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …