Хогны уутыг зориулалтын дагуу ашиглаагүй бол хариуцлага тооцно

Орчны бохирдол, агаарын тоосжилтыг багасгах, нийслэл хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Хог цэвэрлэгээ-цуглуулалт-тээвэрлэлт”-ийн шинэ менежментийг  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас боловсруулан НИТХ-ын хуралдаанаар баталсан юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог бий болгох, ил задгай хог хаяулахгүй байх зорилгоор хог хаягдлын зориулалтын уутыг 7-р сарын 1-нээс нийслэлийн ногоон бүсийн айл өрхүүдэд тараасан бол энэ сараас нийслэлийн 9 дүүргийн айл өрх, албан байгууллагуудад тарааж эхэллээ. Зориулалтын хогийн уут нь ногоон өнгөтэй, 80*45см-ийн хэмжээтэй, 5 микроны зузаан .бөгөөд уутны нүүрэн тал дээр “Хоггүй Улаанбаатар – Азийн цагаан дагина”, “Хогоо ил бүү хаяарай”, “Хогоо зориулалтын уутанд хийж хуваарьт газартаа байрлуулна уу.” гэсэн бичигтэй юм. Сар бүр 15 ширхэг уутыг хог хаягдлын үйлчилгээний хөлс болох 2500 төгрөгийн төлбөрт тооцон айл өрхүүдэд үнэгүй тараана. Харин  аж ахуйн нэгж байгууллага нь өөрийн хөрөнгөөр  энэхүү уутыг худалдан авах юм.  Хог хаягдлын зориулалтын уутыг тараах ажлыг дүүргүүдийн ЗДТГ-аас удирдан зохион байгуулж, хогийн уутыг хороодын хэсгийн ахлагч, эко ажилтнууд, СӨХ-ын тусламжтайгаар  айл өрхүүдэд тараах юм байна. Зориулалтын уутанд хог хийгээгүй тохиолдолд хог тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэхгүй бөгөөд хог тээвэрлэгч байгууллагууд айл өрх, ААНБ-дын зориулалтын уутанд хийсэн хог хаягдлыг тогтоосон маршрут, хуваарийн дагуу ачиж тээвэрлэх юм. Хогийн уутыг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд ил задгай, зориулалтын бус газар хог хаясанд тооцох бөгөөд “Хог хаягдлын тухай хууль”-ийн 23.1.1 дэх заалтын дагуу иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 08-наас 12-ны өдрүүдэд 241 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …