Сэтгэцийн өвчтэй хүү 81 настай эхийнхээ аминд хүрсэн хэрэг гарчээ

Баянзүрх дүүргийн 23-р хороонд төрсөн эхийнхээ аминд хүрсэн жигшүүрт хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр оройн 22.00 цагийн орчимд тус дүүргийн 23-р хороонд хүн нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу хэргийн газарт очиход 81 настай эмэгтэй Ц гэгч нь гаднын нөлөөтэй нас барсан байжээ.

Цагдаагийн алба хаагчид хэргийг шалгахад талийгаачийн төрсөн хүү болох сэтгэцийн өвчтэй эрэгтэй, 51 настай Э гэгч нь эхийнхээ толгойг төмрөөр цохиж амь насыг нь хохироосон нь урьдчилсан байдлаар тогтоосон байна.Хэргийг одоогоор тус дүүргийн цагдаагийн III хэлтэст шалгаж байгаа аж.

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …