“Жаст”-ын Ш.Батхүүг цагдан хорьжээ

АТГ-аас “Жаст”-ын Ш.Батхүү нарыг “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гадны “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнийг өнгөрсөн гурван сар гаруйн хугацаанд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан ч өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр хилийн хориг тавьж, батлан даалтад гаргасан байдаг.

Тэгвэл батлан даалтад байсан “Жаст”-ын Ш.Батхүүг цагдан хорьжээ. Энэ талаар түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ш.Батхүүг нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтээр тархины цусан хангамж алдагдсан, бөөрний дутагдал, чихрийн шижин өвчний хүндрэл гарсан учраас яаралтай III шатлалын эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай болсон. Гэтэл хууль хяналтын байгууллагаас цагдан хорьсон хэвээр байгаа” гэжээ.

 

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багш, …