Алдарт эхийн одонтой ээжүүд нэгдэн оюун ухааны хувьсгал хийнэ

Алдарт эхийн одонтой 2,000 гаруй ээж нэгдэн “Ээжүүдийн бослого-Оюуны хувьсгал” эхлүүлэх болсон талаараа мэдээлэл хийлээ.
Хүн судлаач А.Мягмарсүрэн “Ээжүүд бид хүүхдээ хүмүүжүүлэхэд маш хэцүү цаг үед амьдарч байна. Бид хүүхдүүдээ хүмүүжүүлэх гэж зовж явахад, хүүхэд нийгэмд гараад явахаар хэн ч биш болж байна. Сургууль, цэцэрлэгийн орчинд, хаана ч байсан болохгүй бүтэхгүй болгон нүүрлэсэн.

Нийгэмд ямар ч үлгэрлэл манлайлал байхгүй болсон. Тийм учраас ээжүүд бид оюун ухаанаар манлайлж, бослого гаргахаар болсон. Гэхдээ зэвсэгтэй бослого биш юм. Энэ бол оюун ухааны хувьсгал.

Өнөөдрийн  нийгмээс ангижирахын тулд хүнээ өөрчлөх ёстой, харин хүнийг өөрчлөх гол хүч нь ээжүүд гэж үзэж байгаа юм. Тиймээс ээжүүд хайраар, зөв үзлээр, өвгөдийнхөө их ухаанаар хамтдаа сэрж өнөөдрөөс өөрчлөлтийг эхэлье гэж уриалж байна.

Одоогоор бидний оюуны хувьсгалд 4-10 хүүхэд төрүүлсэн ээжүүд нэгдсэн байна. Бид оюун ухааны манлайлал хийж, энэ цагийн нийгмээ засахаар босож, уриалга гаргаж байгаа юм. Эрт дээр үеэс эхлэн Монголчууд бидэнд хүнээр хүн хийх эрдмийг сургаж ирсэн. Гэтэл орчин цагт алхам тутамдаа хүүхдүүд хэлмэгдэж байна. Зүгээр гадаа гараад тоглохдоо хэлмэгдэж байна.Хүүхдээ хөтлөөд тамхи татаж яваа ээж аав яасан муухай харагдана вэ. Гудманд хаа нэгтээ нэгнээ элдэв хараалаар дуудалцаад хэрэлдэж, инээлдэх хүмүүс яасан хөөрхийлөлтэй байна.

Бид үр хүүхдээ хүн шиг хүн болгомоор байна. Боловсролын салбарынхан, багш нар минь хүүхдүүдийг минь хүн шиг хүн болоход туслаач ээ гэж хүсэж байна. Оюуны хувьсгалыг бид өнөөдөр уриа лоозон барьж эхлэхгүй” гэв.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …