2013 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн хүүхдүүдийг энэ жил элсүүлэхгүй

Зарим эцэг эхчүүд таван настай хүүхдээ 1-р ангид элсэн суралцуулах хүсэлтээ илэрхийлэх болсон байна. Гэвч энэ жил Увс аймгийн ЕБС-иудын хувьд 2012 оны 1-р сарын 1-ээс 12-р сарын 31-ний хооронд төрсөн 6 настнуудыг бүртгэн авч байна. Харин 2013 оны 1-р сарын 1-ээс хойш төрсөн хүүхдийг сургуульд элсүүлэхгүй байгаа аж.

“2013 оны 1-р сарын 1-ээс хойш төрсөн таван настнууд СӨБ-ын үйлчилгээнд хамрагдаж, ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцана. Энэ хичээлийн жилд Увс аймагт 1995 хүүхэд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн суралцана гэсэн мэдээтэй байна” хэмээн аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Ц.Оюунбилэг хэллээ.

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …