Зургаан сар цалингаа авч чадаагүй гээд 16 давхраас үсрэхийг завджээ

Хоёр иргэн барилгын 16 давхраас үсэрч амиа хорлох гэж байсныг цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ. Тодруулбал,2018 оны наймдугаар сарын 31-ний өдөр ХУД-ийн 10 хороонд баригдаж буй “Буман” компанийн барилгын 16 давхар дээрээс СХД-ийн 28 дугаар хороонд оршин суух хаягтай эмэгтэй 31 настай “А”, эмэгтэй 34 настай “Л” нар үсрэх гэж байжээ.

Тэд “Барилга дээр 2018 оны гуравдугаар сараас эхлэн ажилласан боловч нэг ч удаа цалин өгсөнгүй” гэх шалтгаанаар амиа хорлох гэж байсныг цагдаагийн алба хаагчид таслан зогсоосон байна.

 

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

Монгол Улсын парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд иргэд УИХ-ын гишүүд, …