Блюмон болон Драмын театрын авто зогсоолыг татан буулгах шийдвэр гаргажээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд наймдугаар сарын 29-ний өдөр хот тохижилтын талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргажээ.

Уг захирамжид:

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улсын Драмын Эрдмийн театрын хойд тал, мөн дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Блюмон үйлчилгээний төвийн зүүн талд байрлах төлбөртэй авто зогсоолуудын үйл ажиллагааг дуусгавар болгохыг даалгажээ.

Харин энэ суларсан талбайг иргэд амарч зугаалах ая тухтай нөхцлийг бүрдүүлэн, орчин үеийн архитектур төлөвлөлтийн дагуу иж бүрэн тохижуулах аж.

Тохижилтын ажлыг 9 дүгээр сарын 20-ны дотор зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

 

 

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …