Өвөр Монголын эмч нар үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийнэ

Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Хятадын соёлын өдрүүд” арга хэмжээ эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Хоёр улс төрийн болон бусад бүхий л салбарт солилцооны арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд тэр дундаа соёл, хүмүүнлэгийн салбарт онцгой анхаарч ирсний нэг илрэл нь “соёлын өдрүүд” арга хэмжээ юм. Энэ жил хувьд Өвөр Монголын соёл, аялал жуулчлалыг сурталчлан таниулах хүрээнд арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.

Тухайлбал, өнөөдөр /9 дүгээр сарын 4/ Тэнгис кино театрт Хятадын кино өдрүүд соёлын арга хэмжээний нээлт боллоо. Энэ арга хэмжээ нь энэ сарын наймны өдрийг хүртэл Улаанбаатар хотын кино театруудад зохион байгуулагдах юм. Харин маргааш өглөө 10.00 цагт /9 дүгээр сарын 5/ Монголын уран зургийн галерейд “Хятад орныг танин мэдэхүй – Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн нээлтийн үйл ажиллагаа болох юм. Мөн энэ галерейд бүтэн өдрийн туршид Өвөр Монголын эмч нар эрүүл мэндийн үзлэг оношлогоог үнэ төлбөргүй хийх юм байна.

Соёл, спортын хамтын ажиллагааны хүрээнд Спортын төв ордонд Монгол, Хятадын залуусын сагсан бөмбөгийн найрсаг тоглолт болох ба Новетел зочид буудалд “Өвөр Монголын хоолны амт” сэдэвт сонирхолтой өдөрлөг болох юм байна. Хятад, Өвөр Монголын олон нэр төрлийн хоолыг энэ өдөрлөгт ирснээр амтлах боломжтой юм.

Мөн хоёр орны хэвлэл мэдээллийн гуравдугаар форум, “Нахиа” Хятад, Монголын ном хэвлэл солилцооны төсөл, номын үзэсгэлэн зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна.


Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …