Кино найруулагч Б.Мартын бүтээл болох “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино өчигдөр Монтрийлийн 49 дэхь Оюутны олон улсын кино наадамд Шилдэг баримтат киногоор шалгарчээ. “Нүүдэлчдийн өрхийн эмч” киногоор найруулагч Б.Март Их Их Британий Хердфордшир их сургуульд кино, телевизийн урлагаар магистрын зэрэг хамгаалсан аж.
Дундговь аймгийн Өндөр шил сумын ЭМТ-ийн дарга, их эмч Д.Эрдэнэчулууны тухай өгүүлэх “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино нь монгол эмчийнхээ ур чадварыг, нүүдэлчдийнхээ ахуй соёлыг харуулсан бүтээл юм. Энэхүү шагналаас өмнө тус кино нь Холливүүд болон Хюстоны олон улсын кино наадамд түрүүлж мөн Каннын кино наадмын дэлгэцнээ гарсан билээ.