“Лян Хө” ресторан зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн талбайг сүйтгэв

Кино үйлдвэрийн баруун талд байрлах  “Лян Хө” ресторан, зочид буудал өргөтгөлөө  хийхдээ урагш нь сунгаад явган хүний зам руу тулгаж барихаар барилгын ажлыг есдүгээр сарын 2-ны өдрөөс эхлүүлжээ. Ингэхдээ том даацын машинууд явуулж явган хүний зам болон төв зам дагуух ногоон байгууламжийг эвдэн сүйтгэсэн байна.

“Лян Хө” рестораны зүгээс “Нийтийн эзэмшлийн талбай дээр барилгын ажил явуулахдаа тухайн эрх нь хөндөгдөж байгаа байгууллагатай  тохиролцож ажлаа аваад явуулж болно гэж хэлсэн учраас өргөтгөлийн ажлаа эхлүүлсэн”  гэх тайлбар хэлсэн байна.

Дээрх ресторан нь “Отгонтэнгэр” их сургуулийн В байр буюу Хүмүүнлэгийн сургуультай залгаа бөгөөд сургуулийн удирдлагуудын зүгээс явган хүний замыг яаралтай засаж өгөхийг  шаардаж байгаа юм байна. Одоогийн байдлаар явган хүний зам дан ганц эвдрээд зогссонгүй, дулааны турбо нь цөмрөн ус гоожсон байдалтай байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ.Тэгвэл “Лян Хө” рестораны ойролцоо байрладаг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК, Отгонтэнгэр их сургууль болон оршин суугчдын зүгээс Цагдаагийн байгууллага болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт /НМХГ/ ханджээ.

Тэдний гомдол мэдээллийн  дагуу  НМХГ-аас зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өчигдөр /2018.09.05/ өглөө нөхцөл байдалтай танилцан “Лян Хө” ресторан зочид буудлыг битүүмжилсэн байна. Дээрх  хэрэг Цагдаагийн байгууллагат Эрүүгийн хэрэг үүсгэгдэн  шалгагдаж байгаа аж.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …