УДЭТ болон Блюмон төвийн гаднах талбайг иргэдэд зориулж тохижуулах ажил эхэллээ

Улсын Драмын Эрдмийн театрын хойд тал, Блюмон үйлчилгээний төвийн зүүн талд байрлах төлбөртэй авто зогсоолуудыг татан буулгах Хотын даргын захирамж гарсан. Харин энэ талбайд иргэдийн амарч зугаалах орчинг бүрдүүлэх юм. Орчин үеийн архитектур төлөвлөлтийн шийдлийн дагуу дээрх хоёр талбайг тохижуулах ажлын хэсэг өчигдөр байгуулагджээ.

Түүнчлэн Хотын ерөнхий менежер тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг зохих журмын дагуу дуусгавар болгохыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт, тохижилтын ажлын төлөвлөлтийн шийдэл, даалгавар боловсруулахыг Нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт, газар эзэмшлийн байдалд судалгаа хийж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Газрын албанд үүрэг болгосон байна.

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …