Зүүдний тайлал

163989_lАмраг эрэгтэй

Амрагаа өөртөө таалагдахгүй байна гэж зүүдэлвэл өөрийн эрхээр дургисан нэгэн нь таныг таагүй байдалд оруулна. Оронд, хажууд чинь танихгүй хүн хэвтэж байна гэж зүүдэлвэл таны сэтгэл дундуур байдал эргэн тойрныхны амьдралыг тайван бус болгоно. Оронд хажууд чинь ямар нэгэн амьтан байвал азгүйдэл таныг салахгүй дагана.

 Амраг эмэгтэй

Эрэгтэй хүн амраг хүүхнүүдтэйгээ байж байна гэж зүүлэлвэл олны өмнө түүний нэр хүнд унахыг илтгэнэ. Хэрвээ эмэгтэй хүн өөрийгөө нууц амрагаар зүүдэлвэл зүй ёсны бус үйлдлээрээ өөрийнхөө нэр хүндийг гутаана. Эрэгтэй хүн өөрийнхөө амрагийг өөрт нь үнэнч бишээр зүүдэлвэл эртний дайсантайгаа сөргөлдөх болно. Тэр энэ тулалдаанд ялагдана.

 Амралт

Амарч байна гэж зүүдэлвэл та танихгүй мөртлөө сэтгэлд таатай хүмүүс дээр зочлон очих юм байна. Хэрвээ залуу эмэгтэй зүүдэндээ өөрийгөө тавтай амарч чадахгүй байна гэвэл тэр өөрийн шийдэмгий, ширүүн зангаараа өрсөлдөгчөөсөө хуучин амрагаа булаан авна.

 Амтат гуа

Зүүдэндээ амтат гуа харах – өвчин тусах эсвэл бизнесийн үйл ажиллагаа эрсдэлд орж амжилтгүй байхын шинж. Амтат гуа идэж байна гэж зүүдэлвэл бодлогогүй үйлдлээсээ болж санаа сэтгэлээ зовоох зүйл хийжээ. Амтат гуа ургасан талбайг харвал таагүй байдал ирээдүйд аз, амжилт болон хувирна.

Амтат цөцгий (крем)

Нөхөрт гарсан эмэгтэй амтат цөцгий хийж байна эсвэл идэж байна гэж зүүдэлвэл удахгүй гэнэтийн зочин хүлээж авах юм байна. Залуу эмэгтэй ийм зүүд зүүдэлвэл нэгэн эртэй танилцах ба тэр түр хугацаанд түүний найз нь байна. Хэрвээ цөцгий хэтэрхий нялуун эсвэл ямар ч амтгүй байвал урам хугарахаас өөр зүйл алга.

 Амттан

Амттан зүүдэлвэл таныг маш зальтай хүн хуурч мэхэлнэ. Амттан идэж байна гэж зүүдэлвэл үнэнч шударга найз нөхөрлөлийг илэрхийлнэ. Залуу эмэгтэйн хувьд амттан жигнэж байна гэж зүүдэлвэл түүний бусдыг хууран мэхлэх гэсэн оролдлого нь үл бүтнэ.

 Амттан, амтлаг амт

Зүүдэндээ чихэрлэг сайхан амт мэдэрвэл хүнд хэцүү цаг үед таны өөрийгөө авч яваа байдал бусдын хүндэтгэлийг төрүүлнэ. Хэрвээ та амтлаг амтыг ямар нэгэн байдлаар мэдрэхгүйг хичээж байвал та найз нөхөддөө шударга бус хандан, тэднийг басамжлан шоолж, гомдооно.

 Амттаны дэлгүүр

Бохир заваан, хог новш хөглөрсөн амттаны дэлгүүр зүүдэлвэл найз нөхрийн дүр үзүүлсэн дайсан таны итгэлийг авч, тэгээд таны нууцыг муу хүмүүст задруулна.

 Амь орох

Амьдралд дахин эргэн ирж байна гэж зүүдэлвэл маш хүнд хохирлыг даван туулж, алдсанаасаа ч ихийг эргүүлэн олж, аз жаргалыг дахин амсана. Өөр хүнд амьдралыг нь дахин эргүүлэн өгч байна гэж зүүдэлвэл өөрийг чинь сайн тийш нь залах, баяр баясал авчрах шинэ нөхөрлөл тогтоох юм байна.

 Амьсгал

Цэвэр амьсгалтай хүнд ойрхон очиж байгаагаар зүүдэлвэл таны байр байдал бусдад сайшаагдан, бизнесийн ажиллагаа танд ашигтайгаар дуусна. Хэрвээ эрүүл бус амьсгалтай байвал өвчин болоод дайснуудын хорт ажиллагааг илтгэнэ. Амьсгаадах – найдаж байсан зүйлдээ азгүйтнэ.

 Амьтны арьс

Ямар нэгэн ан амьтны арьс харах – маш сайн зүүд, дуртай ажилдаа зүтгэж, сайн сайхан байдалд хүрнэ.

 Амьтдын хүрээлэн

Амьтдын хүрээлэнд очиж байна гэж зүүдэлвэл ойрын үед нилээн таагүй явдал гарах нь бололтой.

 Амьтдын тор

Тороор дүүрэн шувуу байна гэж зүүдэлвэл маш их эд хөрөнгөд эзэн сууж, олон сайхан хүүхэдтэй болно. Торонд ганцхан шувуу л байна – та хүссэнээрээ ашигтай гэрлэж чадна. Шувуугүй хоосон тор – гэр бүлийн гишүүнээ алдана, (сэтгэлтэй хүнтэйгээ оргон зайлж магад) Зэрлэг амьтан торонд хашигдан байхыг харвал та дайснаа дарж, азгүйдлийг амжилт болгон хувиргаж чадна. Хэрвээ өөрийгөө тэдгээр амьтадтай хамт торон дотор байна гэж зүүдэлвэл ядуурал, золгүй явдал, аялалын замд осолд орж болзошгүйг илэрхийлнэ.

 Ан ав

Ан ав хийж байна – та бараг бүтэшгүй төлөвлөгөөг биелүүлэх гэж зүтгэх юм байна. Шувууг авлахаар хөөцөлдөж байвал энэ зүүд нь танд хүнд хэцүүг амжилттай даван туулж хүсэл мөрөөдлөө биелүүлнэ гэдгийг амлаж байна. Ан ав амжилттай боллоо гэсэн зүүд нь ажил хэрэгтээ хохирол амсан, алдаатай шийдвэр гаргана гэдгийг хэлж байна. Ан амьтдын эвэр хавиралдан мөргөлдөх чимээ сонсогдвол бодит амьдрал дээр энэ нь бүтэн аз жаргалыг зөгнөн, хувь заяа танд хамгийн сайн сайхан бүхний эхлэлийг бэлэглэж байна.

 Анар жимс

Анар жимс зүүдлэгдэх нь та сэтгэл санаа болоод биеийг хордуулан тамирдуулах дэмий зугаа цэнгэлд татагдахгүй байх аваас бурхнаас заяасан авъяас билгээ өөрийгөө төгөлдөржүүлэн боловсруулахад ашиглаж чадах билээ. Хэрвээ хайрт чинь таныг анар жимсээр дайлж байвал эм хүний ховдсон татагч, мансууруулан согтоогч чанарыг илтгэх ч танд түүний энэ урхинд орохгүй байх дотоод хүч тэнхээ байна. Зүүдэндээ анар жимс идэх – та хэн нэгний дур булаам байдалд татагдана.

 Ангараг

Зүүдэнд ангараг гариг харагдаж байна – найз нөхөд чинь танд бүдүүлэг хандан уур ундуу хүргэснээс болж утга учиртай болж байсан амьдрал аз жаргалгүй санагдах болно. Ангараг гариг дээр хүргэгдэж байна гэсэн зүүд нь та хүмүүсийг ялгаж салган, зөвөөр ойлгож, найз нараасаа ухаанаар ч тэр амьдралын бат бэх байр суурийн хувьд ч түрүүлж явах болно гэсэн утгыг агуулж байгаа юм.

 Ангийн үс

Ангийн үс наймаалцаж байна гэж зүүдэлвэл ажил үйлс урагштай байж, сайхан саналууд ирнэ. Ангийн үсээр хийсэн хувцас өмссөн байна гэж зүүлэлвэл бат бэх байр суурь, эд баялагийг зөгнөнө. Маш сайхан ангийн үс харвал нэр хүнд олно. Залуу эмэгтэй өөрийгөө үнэтэй ангийн үс зүүсэн байна гэж зүүдэлвэл тэр ухаантай, сайн гэрийн эзэнтэй гэр бүл болон амьдрах юм байна.

 Анжис

Анжис зүүдэлсэн хүнд ховор амжилт тохиож, амжилтын оргилд хүрнэ. Хэрвээ анжис түрэн яваа тариачин хүн зүүдлэгдвэл та амьдралд ихээхэн зүйлд хүрч, өөрийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлж чадна. Хэрвээ эмэгтэй хүн хайрт нь анжисаар газар хагалж байна гэж зүүдэлээл түүнд гайхалтай сайн хүн нөхөр заяана. Баяр баясгалан нь хэзээ ч даршгүй. Та өөрөө анжисаар газар хагалж байна гэж зүүдэлвэл хөөр ирж, эд баялаг нэмэгдэхийн тэмдэг.

 Аравч

Үнэтэй, хээтэй аравч зүүдэнд харагдах – та тансаг амьдралд умбах хувьтай төржээ. Хэрвээ аравч урагдаагүй, элэгдэж навсайгаагүй байвал та бүх хүслээ гүйцэлдүүлж чадна. Эмэгтэй хүн аравч өлгөсөн өрөө тасалгаа зүүдэлвэл тэр удахгүй баян, нэр хүндтэй хүнд нөхөрт гарна.

 Араг яс

Араг яс зүүдлэх нь өвчин, хэрүүл маргаан, гарз хохирол хүлээж байгааг, дайсагнагч тал танд бүхий л талаар хор уршиг хүргэхийг харуулдаг. Өөрийгөө араг яс болчихож гэж зүүдлэх нь дэмий зүйлээр хөөцөлдөхийг харуулж байгаа ба үүний дараа өөрийн төсөөллөө зөв хэлбэржүүлэх хэрэгтэйг анхааруулжээ. Зүүдэнд таны өмнө араг яс гараад ирчихэж – ямар нэгэн аймшигтай зүйл таныг хүлээж байна, та тайван байж түүнийг арилгах хэрэгтэй.

 Арал

Цэвэр тунгалаг усаар хүрээлэгдсэн арал зүүдэлвэл сайхан аялал, ажил хэрэг амжилттай байхын шинж. Эмэгтэй хүнд ийм зүүд нь азтай гэрлэлтийг зөгнөнө. Нүцгэн арал аз жаргал, сайн сайхан байдлаа согтууруулах ундааны зүйлд хэт дурласнаас болж алдах болно. Арал дээр хүмүүс байхыг харвал нийгэмд илүү өндөр байр суурь эзлэхийн тулд тэмцэл явуулахыг харуулж байна.

 Ариун онгон бусгүй

Ариун онгон бүсгүй зүүдэлвэл ажил хэрэгтээ амжилт гаргана. Нөхөрт гарсан эмэгтэй өөрийгөө онгон ариунаар зүүдэлвэл тэр ёс суртхуунаа алдсандаа, өнгөрсөн зүйлдээ харамсан, гэмшиж байгаа бөгөөд ирээдүй нь ч гэсэн сайхан зүйлийг амлахгүй байна. Хэрвээ залуу эмэгтэй хэдийний өөрийгөө онгон биш болжээ гэж зүүдэлвэл энэ нь тэр өөрийн нэр төрөө хадгалж, ухаалаг байж чадна гэдгийн илэрхийлэл. Эрэгтэй хүн өөрийгөө эмэгтэйчүүдийн дунд байгаагар зүүдэлвэл тэр ямар нэгэн үйл хэрэг гүйцэлдүүлж чадахгүй бүтэлгүйтнэ. Хүмүүст хэлсэн үгэндээ хүрч чадахгүй байснаас ажил хэрэг нь нурж, энэ нь түүний сэтгэлийг зовоох зүйл болно.

 Арслан

Зүүдэндээ арслан харах – таны маш их хүч бусдыг удирдан дагуулж байна. Хэрвээ та арсланг номхруулж чадвал та аливаа зүйлд ялагч нь болно. Хэрвээ та арсланд дийлдэж байвал муу санаатай хүмүүсийн цохилтоос өөрийгөө хамгаалж чадахгүй. Торонд байгаа арслан -өөрийнхөө эсрэг хүмүүсийн хүчийг саармагжуулж чадах эсэхээс таны амжилт шалтгаална. Торны гадна болон дотор арсланг номхруулж байгаа арслан сургагчийг зүүдэлвэл ажил үйлсдээ амжилт олно. Таны мэдлэг болоод нөр их хөдөлмөрч зан эрэгтэй, эмэгтэй бүх хүний анхаарлыг татан, хүндлэлийг хүлээнэ. Залуу арслан харвал таныг ажлын шинэ салбар хүлээж байгаа бөгөөд хэрвээ та түүнд зохих ёсны анхаарал тавьж чадвал амжилт олно. Хэрвээ залуу эмэгтэй зүүдэндээ залуу арслан харвал тэр дур булаам сайхан амрагтай болно. Эмэгтэй хүн зүүдэндээ гэгээн Даниилийг арслангийн агуйд байхыг харвал мэдлэг, дур булаам байдал хувь тавиланг нь ивээж, хүссэн хүнийг нь амраг нь болгон өгөх ажээ. Арслан архирахыг зүүдэндээ сонсвол эмэгтэй хүний хувьд ажил үйлс нь төсөөлөө ч үгүй амжилтанд хүрнэ гэдэг нь эргэлзээгүй. Өөрийнхөө дээр арзайсан шүдтэй архирах арслангийн толгой байхыг харвал эрх мэдэлд, эрмэлзсэн хүсэлдээ хүрч чадахгүй. Арслангийн арьс зүүдэндээ харах – эд баялаг, аз жаргалыг зөгнөнө. Арслангийн нуруун дээр мордоод явж байна гэж зүүдэлвэл хүндрэл бэрхшээлийг туулахдаа та эр зоригтой, самбаа сүүхээтэй байхыг хэлж байна. Та хүүхдүүдээ хурц хутга барин арслангаас хамгаалж байна гэж зүүдэлвэл та заль мэхэнд нь автан нэг л хором алба ажлынхаа үүргээ умартвал дайснууд чинь таныг дөнгөчихөж чадна шүү гэдгийг сануулж байна.

 Архи

Архинд согтуурч байна гэж зүүдэлвэл та удахгүй найз нөхдийнхөө хүрээнд цагийг хөгжөөн шуугиантай өнгөрөөх бололтой. Энэ зүүд нь эргэлзээтэй зүйлд цаг, хүчээ дэмий үрэхийг харуулдаг.

 Архидалт

Хэрвээ эмэгтэй хүн архидалт болж байгааг зүүдэлвэл тухайн үедээ цэнгэлтэй, баясгалантай байх ч нэр төрийг нь гутааж болох үйл явдалд татагдан оролцоно. Хэрвээ тэр зүүдэндээ хичнээн хичээгээд ч цэвэр уснаас ууж чадахгүй байвал тэр сонирхлыг нь маш их татаж байгаа ажил хэргээсээ ямар ч сайн зүйлийг олж авч чадахгүй.

 Арьс

Арьс зүүдлэх нь амжилттай бизнесийг, эмэгтэй хүний зүрх сэтгэлийг эзэмдэхийг зөгнөдөг. Хэрвээ та зүүдэндээ арьсан хувцас өмссөн байвал үнэт цаасны бирж дээрээс ашиг олж чадна. Арьсан эдлэл нь үнэнч хайр сэтгэлийн илэрхийлэл, гэр бүлийн таатай амьдрал. Арьс наймаалцаж байна гэж зүүдэлвэл амжилтанд хүрнэ, эд мөнгө хуримтлуулах гэсэн ажил хэргийн үргэлжлэлд завсарлага гэж байхгүй байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Манай дэлхийн хамгийн их энергитэй хийгээд амар тайван зарим газар

Пирамид, Египет  Сахлын хутгыг ирлэх шаардлагагүйгээр өөрөө ир ордог тийм их энергитэй газар гэж Египетийн …