Dua Lipa, BlackPink хамтлагтай хамтран ажиллаж байна

Английн  дуучин Dua Lipa Өмнөд Солонгосын  “YG” энтертайнментийн шинээр гарсан охидын хамтлаг BlackPink  хамтлагтай хамтран дуу гаргахаар болжээ.

Тэрбээр твиттертээ 25 дуунаас бүрдсэн  цомгоо танилцуулжээ. Дууны жагсаалтад Dua Lipa BlackPink хамтлагтай хамтарсан ‘’Kiss and Make up’’ нэртэй нэг дуу багтсан аж:

Өнгөрөгч тавдугаар сард Английн дуучин Dua Lipa Сөүлд аялан тоглолтоо хийсэн. Энэ үеэр  Dua Lipa-гын тоглолтыг BlackPink-ийн гишүүд болох Жэнни, Лиза нар үзэж энэ үеэс л тэд дотно танилцаж хамтдаа дуу гаргах талаар ярилцсан байх гэж шүтэн бишрэгчид нь таамаглаж байгаа юм.


 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …