Улаанбаатарт 19 хэм

2013 оны 10 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

   Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн баруун хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун болон төвийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаар 4-9 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, баруун зүгийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 18-20 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 32 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Санал болгох мэдээ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Нутгийн …