АШУҮИС-ийн багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэхээр боллоо

70 гаруй жилийн түүхтэй АШУҮИС 2018-2019 оны хичээлийн жилийг “Багшийг хөгжүүлж, оюутнаа дэмжье” уриатайгаар эхлүүлсэн.

Тиймээс “багш, ажилчид, оюутнуудынхаа нийгмийн баталгааг хангаж, орлого олох эрх зүйн орчин, нөхцөлийг бүрдүүлэх боломжийг судалж, багш ажилтныг дэмжих зардлыг бий болгон  төсөвт тусгаж, хэрэгжүүлэхээс гадна тэднийхээ эрүүл мэндийн  асуудлыг чухалчлан үзнэ” гэдгийг хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр тус сургуулийн захирал, Анагаах ухааны доктор Ж.Цолмон хэлсэн.

Дашрамд дурдахад 2014 оноос хойш цалин урамшуулал нэмээгүй Анагаахын сургуулийн багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэх шийдвэрийг Ж.Цолмон захирал гаргажээ.Ийнхүү АШУҮИС-ын багш нарын цалин 2019 оны нэгдүгээр сараас эхлэн 10 хувь нэмэгдэхээр боллоо.

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …