“Хилийн чанад дахь монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын III чуулга уулзалт” болно

Монгол Улсын Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ хамтран “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт”-ыг 2018 оны 9 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Чуулга уулзалтын хүрээнд “Хилийн чанад дахь монгол иргэдийн эрх зүйн орчин, нийгмийн асуудлууд”, “Гадаадад боловсрол эзэмшсэн болон суралцаж буй  монгол оюутнууд”, ”Хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн монгол хэл, соёлын дархлаа” сэдэвт салбар хуралдаанууд болно.

Тус үйл ажиллагаатай холбогдуулан маргааш 11:00 цагт Гадаад харилцааны яамны Мутрын түшээ өрөөнд 2018 оны 9 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт”, 2018 оны 9 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Монгол Улсын Соёлын элч нарын анхдугаар чуулга уулзалт”-ын талаар  хэвлэлийнхэнд мэдээлэл хийх аж.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …