Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Нисэхийн товчоо – Биокомбинат – Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын явцтай танилцлаа. Энэхүү замын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Тотал Инж” ХХК өргөтгөж байгаа юм. Өнөөдрийн байдлаар авто замын суурь асфальтон хучилтыг хийж дууссан бөгөөд хэд хэдэн газар ус зайлуулах бетонон гүүр, хоолой хийж байна. Уг ажлыг 10-р сарын 20 гэхэд дуусгахаар төлөвлөжээ. Хотын дарга зам ажилтай танилцах үеэр “2014 оны 8-р сард ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй байсан энэ замыг гүйцэтгэгч компани нэг жилийн өмнө барьж дуусгах амлалт өгсөн. Амлалтын дагуу Нисэхийн товчоо-Био комбинатын чиглэлийн замын эхний ээлжийн суурь хучилт дуусч, хөдөлгөөнийг нээгээд байна. Энэ нь замын ажил бүрэн дууссан гэсэн үг биш. Ирэх онд дахин хучилт хийнэ. Нэг үгээр хэлбэл замын эвдрэл, далангийн суулт зэргийг тооцож, хянах туршилтын хугацаа гэж ойлгож болно. Ингэснээрээ ирэх онд чанартай зам ашиглалтанд орно” гэдгийг онцлон хэллээ. Мөн Шувуун фабрик, Биокомбинат, Өлзийт хороолол зэрэг алслагдсан хороодод 30 минут тутамд 1 автобус явдаг байсан бол “Автобус-1” нийслэлийн өмчит компанид үүрэг өгч 10 минут тутамд 1 автобус явуулахаар боллоо. Түүнчлэн хороолол дунд жижиг оврын автобусаар иргэдээ тээвэрлэж, том оврын автобус хүртэл үйлчлэх ажлыг зохион байгуулна” гэлээ. Био комбинат болон Шувуун фабрикийн иргэд зам шинээр ашиглалтанд орсонд талархалтай байгаагаа хотын даргад илэрхийлсэн юм. Замын ажил бүрэн дуусаагүйгээс гадна тэмдэг тэмдэглэгээ хийгдээгүй боловч иргэд хэдийнэ зорчоод эхэлжээ. Зөвхөн суурь хучилт хийгдсэн учраас замдаа эзэн ёсоор хандах хэрэгтэйг холбогдох албаныхан анхааруулж байлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Санал болгох мэдээ
Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …