Японы “Канэбо” брендийн цайруулах тосноос болж 14 мянган хүн хохирчээ

images (1)Японы алдарт гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч «Канэбо» компаний цайруулах үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүнээс болж 14 мянга орчим хүн хохирсон талаар тус  компаний төлөөлөгч мэдээлжээ.

Тодруулбал, тус цайруулах гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэснээр жигд биш алаг цоог цайралт явагдан, арьсан дээр энд тэнд цагаан толбонууд үүсч яг л арьсны өвчтэй хүн шиг харагддаг байна. Энэ нь ч арьсны эмч нарын шинжилгээгээр батлагдаад байгаа аж. Тиймээс цайруулах бүтээгдэхүүн хэрэглэж хохирсон хүмүүст “Канэбо” компанийн зүгээс албан ёсоор уучлалт гуйж, бүхий л эмнэлгийн эмчилгээний зардлыг дааж, сэтгэл санааны хохирлыг барагдуулах болсон байна. Тус компани хохирлыг барагдуулахад нийт 56 сая ам.долларын алдагдалд хүрнэ гэсэн тоцоо гараад байгаа ажээ.

download (2) images (2)

Г.Сонор

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …