Сайхан амрахын тулд дараах 12 зөвлөгөөг дагаад үз

Унтмаар байвч юу ч юм бэ саад болсоор байна уу. Тэгвэл унтахаасаа өмнө эдгээр 12 зөвлөгөөг дагаад үзээрэй. Тэгвэл нам унтаж, өглөөг аз жаргалтайгаар угтах болно.

Агаарын температурыг тааруул

Дулаан орчинд унтах нь ая тухтай байдлыг бүрдүүлдэг боловч температурыг зөв тохируулснаар сайхан амрахад туслах болно. Целсийн 15-23 хэмд хүн тайван амарч чаддаг. Түүнээс халуун бол бүгчимдээд унтаж чадахгүй, мөн хүйтэн бол сэрвэгнээд байх талтай.

Дасгал хийх зөв цагийг ол

Хэрвээ та унтахаасаа өмнө дасгал хийсэн бол энэ шөнө их л тухгүй амарна гэсэн үг. Тиймээс дасгал хийх зөв цагийг ол. Ихэнх дээ оройны 07.00 цагт дасгал хийвэл үр дүнтэй, бас амрахад таатай нөлөө үзүүлдэг байна. Харин 22.00 цагаас хойш дасгал хийхгүй байхыг зөвлөж байна.

Унтах цагтаа л унт

22.00 цагт орондоо орох нь хамгийн тохиромжтой. Хүний бие бүрэн амрахын тулд тодорхой хугацааг туулдаг. Оройтож унтаад, өглөө эрт сэрээд байвал таны бие амарч чадахгүйгээс гадна, биеийн эсэргүүцэл ч давхар суларч байдаг байна. Тэгэхээр 22.00 цагт бүх ажлаа дуусгаад биеэ амраахаар орондоо орж чаддаг байх хэрэгтэй.

Унтлагын өрөөнд ажлаа бүү хий

Хүмүүс орондоо орсон ч ажлаа хийх, сошиал ертөнцөөр аялах гэсээр байгаад унтах ёстой цагаасаа хэтэрчихдэг. Тэгэхээр орондоо орсон л бол унт, битгий өөр зүйл хий.

Кофейнаас татгалз

Кофейн бол идэвхтэй сэргээгч бодис юм. Унтахгүйн тулд кофе уудаг. Гэхдээ үр дүн бага байдаг ч таны биеийн эд эсийг сэргээдэг болохоор унтахад төвөг учруулах нь мэдээж. Тэгэхээр унтахаасаа өмнө кофе, цай, шоколад зэрэг сэргээгч агуулсан хүнсний зүйлсээс татгалзсан нь дээр шүү.

Унтаж чадахгүй бол ном унш, гэхдээ

Яг унтахаар хэвтсэн ч нойр хүрэхгүй байх тохиолдол цөөнгүй. Тэгвэл босоод ном унш. Гэхдээ зөвхөн цаасан ном унших хэрэгтэй. Цахим ном уншвал таны тархи, нүд ядарч амралт биш өвчин үүсгэгч болж мэднэ.

Элдэв зүйлс бодох

Тархи хэт их ядарсан үед элдэв зүйлс бодох нь бий. Өдрийн ажил дээр болсон явдал, маргаашийн байрны төлбөр гээд л бодогдохыг хүсэхгүй байвч толгойд эргэлддэг асуудлууд маш олон байдаг. Үүнийг зогсоохын тулд өөр зүйлс бодох хэрэгтэй. Жишээ нь улсын нэр хэлэх, хонь тоолох зэрэг нь элдэв бодлуудыг үргээх чадвартай байдаг юм.

Шүршүүрт ор 

Унтахаасаа өмнө халуун усанд орж, усны онгоцонд хэвтэхээс татгалз. Ийм үйлдэл хийвэл бие тань түр хугацаагаар амарч, таныг унтуулахгүй байж мэднэ. Бодисын солилцоо түргэсээр эхэлвэл юун унтах, тэрний оронд ажлаа хийсэн нь дээр болдог. Тиймээс унтахаасаа өмнө заавал усанд ормоор байгаа бол бүлээн шүршүүрт  л ор.

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …