Таван настай хүү цонхоороо унах гэж байсныг аварчээ

Таван настай хүүгээ гэртээ ганцааранг нь цоожилж явснаас болоод хүү цонхоороо унах гэж байсныг нь онцгой байдлын ажилтнууд аварчээ. Энэ хэрэг Сүхбаатар аймгийн Баруун-Уртад гарсан байна. Тодруулбал,  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар багийн нийтийн орон сууцанд таван давхар барилгын дөрөвдүгээр давхрын цонхоор бага насны хүүхэд унах гэж байна гэх дуудлага өчигдөр/2018.09.12/ тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн  албан хаагчдыг очиход  тус байрны оршин суугч иргэн Б-гийн  таван настай хүү т цонхны гадна талын тавцан дээр зогсож байжээ. Аврагчид хүүг болзошгүй аюулаас аварч, ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

 

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …