Нэрт сэтгүүлч Д.Амбасэлмаа номын баярт оролцоно

Эмэгтэй хүн бол би чамд хайртай гэж хэлэхгүй хүнээр хэлүүлэхээр тийм гоё байх хэрэгтэй шүү дээ… Яршиг л байна” гэсэн үгээр мянга мянган эмэгтэйчүүдэд зориг, ухаан, хүч бэлэглэсэн МУСГЗ, сэтгүүлч Д.Амбасэлмаа Үндэсний хэмжээгээр өргөн тэмдэглэдэг “Номын баярт” оролцохоор болжээ. Уншигч, үзэгч, сонсогчидтойгоо тэрээр энэ сарын 15-нд буюу маргааш 14.00-15.00 цагийн хооронд Төв талбай дээр саатан уулзах юм байна.

Монголын сэтгүүлзүйд өөрийн нэрийг брэнд болтол нь явсаар ирсэн МУГЗ, нэрт сэтгүүлч Дүгэрийн Амбасэлмаагийн эрч хүчтэй, эрүүл саруул амьдрах ухаан, залхууралгүй дайчин чанар, амьдралын даваа саадыг сөрөх тэвчээр хийгээд  амьдралын бодит түүхийг зээ охин Б.Саруул нь өөрийн өнцгөөр харж “Өөрөөс эхлэх амьдрал” номыг бичжээ.

Ажилдаа амьдралаа бүрэн зориулсан, ард олны хайртай сэтгүүлч, арагш биш урагш тэмүүлж явсан гал цогтой эмээгийнхээ мэргэжил, уран бүтээлийн онцлогоос илүү тус номондоо эмээгийнхээ хувь хүнийх нь онцлог, эмээ хүн, ээж хүн, эмэгтэй хүн гэдэг талаас нь харуулахыг зорьжээ.

Хамгийн сонирхолтой нь сэтгүүлч Амбасэлмаагийн залуу наснаасаа өглөө бүр ганц ч өдөр алгасалгүй хийдэг, өдгөөг хүртэл эрүүл саруул аж төрж буйн бяцхан “нууц” болох 5 минутын дасгал нь хүртэл тус номд бичлэгтэйгээр багтсан ажээ.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …