Үүрэн операторын сүлжээ нөөц үүсвэрээр ажиллаж байна


Өнөөдөр өглөө 09.55 минут орчимд Нийслэлийн Дулааны дөвөрдүгээр цахилгаан станцад ноцтой гэмтэл гарсаны улмаас УБ хот болон төвийн аймгийн зарим суурин газарт цахилгаан тасраад байна.

Цахилгаан станц дээрх гэмтэл бүрэн засагдах хугацаа удаашрах тусам үүрэн оператор компаниудын сүлжээ доголдох эрсдэл өндөр байгаа аж. Учир нь үүрэн операторуудын сүлжээ түгээгч дэд станцууд гэмтэл гарснаас хойш өөрсдийн нөөц үүсгэврээр ажиллаж байгаа бөгөөд тодорхой хугацааны дараа нөөц үүсгэврийн чадал дуусч бүрэн унтрах эрсдэл байгаа аж.

Иймээс нийслэлийг хамарсан цахилгааны гэмтэл энэ хэвээр үргэлжилсэн тохиолдолд үүрэн операторуудын 2G, 3G, 4G сүлжээ унаж иргэдийн харилцаа холбоонд хүндрэл үүсч болзошгүй байна.

МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ ОПЕРАТОРУУДЫН АССОЦИАЦИ

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …