“Miss World 2018” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйгээр Э.Энхриймаа тодорлоо

“Miss World 2018” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйн шалгаруулалт өчигдөр боллоо. Дэлхийн миссд оролцох гоо бүсгүйгээр 20 настай Э.Энхриймаа тодорчээ.

Тэрбээр Санхүү, эдийн засгийн дээд сургуульд олон улсын нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг, англи, орос хэлтэй аж. Мөн өнгөрсөн долдугаар сард “Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагчаар шалгарсан билээ.

“Miss World 2018” тэмцээний финалын шатны шалгаруулалт 12 дугаар сарын 8-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдах аж. Монгол Улсын хувьд 2005 оноос эхлэн тус тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд жил бүр үндэснийхээ ялагчийг оролцуулж, эх орныхоо нэрийг гаргасаар ирсэн юм.

 

 

 

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …