Хакухо М.Даваажаргал Осака Наоми, Стивен Сигал нарт шагналын мөнгөнөөсөө бэлэглэжээ

Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё Японы нийслэл Токио хотын Рёгоку Когугикан ордонд үргэлжилж байна. Өчигдөр тэмцээний найм дахь өдөр ёкозуна Хакухо М.Даваажаргал Ютакаяматай барилдан давснаар мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд ёкозуна цолтой 800 дахь ялалтаа авлаа. Ёкозуна Хакухо М.Даваажаргалын үзүүлж буй энэхүү амжилтыг урьд өмнө нь үзүүлж байсан аварга цолтой бөх байхгүй юм. Түүний араас Китаноуми аварга 670 даваа, Чиёнофүжи аварга 625 давааг ёкозуна цолтой авсан байдаг ажээ.

Тэрбээр  газрын теннисний Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн Осака Наоми болон Холливудын жүжигчин Стивен Сигал нартай уулзаж, шагналын мөнгөнөөсөө хүртээжээ.

Стивен Сигал“Гэргий минь монгол хүн тул монгол бөхчүүд, аварга Хакухо их ойр санагддаг” гэж сэтгүүлчдэд сэтгэгдлээ хуваалцсан байна.

Харин Н.Осака сүмогийн башё үзсэн тухайгаа инстиграм хуудаснаа “Аавтайгаа хамт анх удаагаа сүмо үзлээ. Хакухо аваргатай уулзахад үнэхээр сайхан  байлаа. Гайхалтай үдэш байлаа” хэмээн бичжээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …