Циркчин Б. Баттулга Германы “Супер авьяастан” шоуны эхний шатанд тэнцжээ

Германы RTL ТВ-ийн “Супер авьяастан” шалгаруулах шоу нэвтрүүлгийн энэ жилийн анхны дугаарт циркчин Б.Баттулга амжилттай оролцож эхний шатанд тэнцжээ.

6 метр урт, 60 кг хүнд гуалин модыг нуруу, энгэр цээжин дээгүүрээ чөлөөтэй дүүгүүрдэн эргүүлж, гар оролцуулахгүйгээр толгой дээрээ эргүүлж, дээш шидэн тосч авах зэргээр эрсдэл дагуулсан үзүүлбэр нь түүнийг дараагийн шатанд тэнцүүллээ.

Үзүүлбэрийн үеэр тус шоуны шүүгч хоёр эрэгтэйг тайзан дээр урьж, модны хоёр талд бэхэлсэн суудал дээр суулган эргэжээ.

Циркчин Б.Баттулга өмнө нь “Авьяаслаг америкчууд” шоу нэвтрүүлэгт хоёрдугаар шатны шилдэг 80 үзүүлбэрт шалгарч энэхүү үзүүлбэрээ үзүүлснээр  “Ноён хүчтэн” хэмээн алдаршсан билээ.

Түүний үзүүлбэрийг бүтнээр нь үзэхийг хүсвэл энд дарж үзнэ

 

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …