Автомашин шатсан хэрэг гарчээ

Баянгол дүүргийн 10-р хорооны нутагт дэвсгэрт өнгөрсөн шөнө авто машин шатсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн тавдугаар хороо, 10-р хорооллын орон сууцны дунд байрлуулсан тоёота приус-30 маркийн цахилгаан хөдөлгүүртэй автомашины зай дэлбэрсэн байж болзошгүй байна. Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй бөгөөд НОБГ-ын аврагчид яаралтай арга хэмжээ авч, галыг унтраажээ.

Зарим эх сурвалжуудын мэдээлснээр приус 30 маркийн машины баттерей дэлбэрч гал гарах эхлэлийг тавьсан аж. Улмаар хажуугийн машиныг шатаасан болохыг мэдээлж байна. Тиймээс машиныхаа эд ангийг сайтар шалгаж, аюулгүй байдлаа сайжруулан өөрт болон бусдад эд материалын хохирол учруулахаас сэргийлэхийг холбогдох албанаас анхаарууллаа.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …