“Академи авардс-2018” долоо дахь жилдээ шилдгүүдээ тодруулна

Монголын Үндэсний кино урлагийн академиас зохион байгуулдаг “Академи авардс-2018” шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа энэ сарын 28-нд “Зайсан Хилл” цогцолборт долоо дахь жилдээ  шилдгүүдээ тодруулна.

Энэхүү кино наадам нь Уран сайхны, Богино хэмжээний, Баримтат кино гэсэн нийт 18 номинацид шилдгүүдийг тодруулан Академийн дээд шагналыг гардуулах юм.

Монголын Үндэсний кино урлагийн академи нь одоогоос 10 жилийн өмнө Монгол Улсад кино урлагийг хөгжүүлэх, Монгол киног дэлхийн түвшинд хүргэж, кино урлагийн салбарт ажиллаж буй залуу уран бүтээлчдийг дэмжих, дэлгэцийн бүтээлээр дамжуулан үндэсний соёл, түүхийг олон нийтэд таниулах, соён гэгээрүүлэх зорилгоор байгуулагдсан юм.

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …