Хоёр настай хүүг хулгайлсан хэрэг нийслэлд энэ сарын 6-ны өдөр гарчээ. Тодруулбал, нийслэлээс хулгайлагдсан хоёр настай хүүг цагдаагийн алба хаагчид Эрдэнэт хотод төөрсөн байхад нь олсон аж. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр хоёр настай хүүг хулгайлсан этгээд нь 1989 онд төрсөн эрэгтэй О болохыг тогтоожээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа юм. Мөн сэжигтэн этгээдийг эрэн сурвалжилж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Хүү тухайн өдөр Чингэлтэй дүүрэгт байрлах Теди төвийн орчмоос алга болжээ.Цагдаагийн байгууллагаас хүүхдийг хайх ажлыг зохион байгуулж есдүгээр сарын 7-ны өдөр Эрдэнэтээс эсэн мэнд олж хамгаалах байранд хүргэсэн байна.