“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа 2018 оны есдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд үргэлжилнэ.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл Монгол хүнс-2018” үзэсгэлэн худалдаа, шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдаа болно.
есдүгээр сарын 20-нд “Хэрэглэгч танаа” болон “Алтан намар” амтат талх,
есдүгээр сарын 21-нд “Ногоон хүнс-Эрүүл амьдрал”
есдүгээр сарын 22-нд “Мах, сүүний анхдугаар аян”
есдүгээр сарын 23-нд “Хүүхдэд зориулав” зэрэг өдөрлөг болох аж.
Өдөрлөгийн үеэр “мах, сүүний анхдугаар аян”-ы үр шим, үзэсгэлэн худалдаа, “махны салбарын эрх зүйн орчин” хэлэлцүүлэг, “та сүүгээ уусан уу” сэдэвт хэлэлцүүлэг, хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, хэрэглээний талаарх танилцуулга, талх, гурилан бүтээгдэхүүний дэвшилтэт технологийн талаарх танилцуулга, “баяжуулсан хүнсний тухай хууль”-ийн сурталчилгаа, хэлэлцүүлэг, “жимс, жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд “хүнсний ногоо, жимс бидний амьдралд” сэдэвчилсэн урлагийн арга хэмжээ, “хүнсний ногоо” хөтөлбөрийн хүрээнд шинэ сортын ногоогоор хийх хоолны үзүүлбэр, худалдаа, орон нутгийн онцлогийг харуулсан үндэсний уламжлалт хоол, идээ ундааны амталгаа явагдана.