Өрөөсгөл хүр эрвээхэйн өндгийг механик аргаар түүх ажил зуслангийн бүсэд үргэлжилж байна

Нийслэлийн ногоон бүсэд 2018 оны эхний хагас жилийн байдлаар улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийт 16 мянган га талбайд ойн хөнөөлт хортон шавжийг устгажээ.

Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Гачууртын амны Шижирийн даваа, Шижир, Хадат, Бургаст, Асгатын ар, Бугат, Бэрх, Их амны ойд тархсан навч шилмүүсний зонхилогч хөнөөлт шавжийг устгах ажлыг Мон Таксаци” ХХК орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаа аж.

Энэ хэсэгт нийт 500 га талбайд утаат болон үүргийн шүршигч багаж ашиглан микробиологийн арга ашиглажээ.

Жодооны төөлүүрч эрвээхийн хүрэнцэртэй тэмцэх ажлыг Хадат, Асгатын ар, Бэрхийн ам, Бугат, Их ам зэрэг газруудын 250 га талбайд утаат багажаар,
Сибирийн хүр эрвээхийн бага, дунд насны хүрэнцэртэй тэмцэх ажлыг Шижирийн ам, Шижирийн даваа, Бургастайн амны ойн сангийн 250 га талбайд микробиологийн аргаар тус тус явуулжээ. Нэг модонд дунджаар 75-145 ширхэг хүрэнцэр тоологдсон байна.
Мөн өрөөсгөл хүр эрвээхэйн өндгийг механик аргаар түүх ажил улсын төсвийн хөрөнгөөр 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн зуслангийн бүсэд үргэлжилж байна.

Навч шилмүүсний хөнөөлт шавжийн тархалт, хор хөнөөл, голомтыг хязгаарлах арга хэмжээнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гачуурт тосгоны оршин суугчид, нөхөрлөлийн гишүүд идэвхтэй оролцож байгааг албаныхан хэлэв.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …