Танилц: Хотын төв орчмын замын хөдөлгөөнд орсон өөрчлөлтүүд

Замын түгжрэлийг бууруулах зорилгоор хотын төв орчмын замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулжээ.

9-р сарын 17-наас 1 дүгээр сургуулийн уулзвараас хойш Цэцэг төв рүү эргэх хөдөлгөөнийг хориглож, хойноос урагш чиглэлд нэг чигийн хөдөлгөөнтэй болгожээ.


Есдүгээр сарын 13-наас ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын авто замыг сөрөг хөдөлгөөнтэй болгож өөрчлөлт хийсэн байна.

Хүүхдийн ордны баруун хойд уулзвараар урагш буюу зүүн гар тийш эргэх нөхцөлийг бүрдүүлж, гэрлэн дохионы тохируулга туршилтын ажлыг хийж байна.

Ингэснээр иргэд ГХЯ-ын уулзвараар Олимпын гудамж руу эргэж Шангри-Ла төвийн уулзвараар баруун эргээд Гэндэнгийн гудамжаар зорчиж, Хүүхдийн ордны уулзвараар Энхтайвангийн гүүр рүү эргэх боломжтой болох аж.

Харин Скайтел төвийн хажуугийн автобусны буудлыг Хүүхдийн ордны хойд талд шилжүүлэн байгуулах ажил судалгааны шатанд явж байгаа гэнэ.

Түүнчлэн Богд уулын арын замын баруунаас зүүн чиглэлийн урсгалыг хааж, Яармагийн гүүр рүү нэвтрэх хэсгийн нэгдүгээр эгнээг нарийсган гүүрний бүтээн байгуулалтын ажил хийж байгаатай холбоотойгоор Яармагийн зам баруунаасаа зүүн чиглэлд тогтмол ачаалалтай байгааг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …