Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан байна

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Сэлэнгийн зүүн хэсэг, Хэнтийн нутгаар их хэмжээний цас орж,  Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтий аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар, 21-22-нд нутгийн зүүн хагаст их хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 09 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна. Төв, говь болон зүүн аймгуудын нутгаар эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Тэс голын хөднийгөөр 0-5 хэм, Алтайн өвөр говиор 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ахиухан хэмжээний хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Сэрүүсч 0-2 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …